Mittwoch, 7. Juli 2010

одонд дурласан гэрэлт цох би

Нисэхээрээ би гэрэл цацраагч бяцхан цох

Нүд булаасан хайрын эзэн танхил гүнж

Бүжихээрээ би од шиг анивчдаг бадмаараг эрдэнэ

Булгих зүрх бүхэн дурлан тэмүүлдэг хосгүй үзэсгэлэнт

Харин тэртээ тэнгэрт хурц гэрэлтэх

Холын одонд би дурлачихсан, үнэн сэтгэлээсээ

Хавар хавраар тэмүүлэн зүтгэвч далавч минь жаахан

Хайраа хэлээд нисээд очъё гэхнээ зам хол

Анивчих гэрэлд нь улам ихээр татагдан санааширавч

Алсын тэр од бяцхан гэрэлт зүрхийг минь анзаардаг болов уу

Сүүдэр хүрсэн газар бүрээс минь мөнгөн цэцэг дэлгэрдэг

Санан хүлээсэн хайрын эзэндээ сувдан шүүдэр хураадаг

Одонд дурласан гэрэлт цох билээ би

Огторгуйн хязгаараас ч хүрээд очих дэврүүхэн билээ би...